Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Баасан гарагаас эхлэн ОХУ газрын тосоо рублиэр худалдах болно

Баасан гарагаас эхлэн ОХУ газрын тосоо рублиэр худалдах болно

Баасан гарагаас эхлэн ОХУ газрын тосоо рублиэр худалдах болно

ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “ОХУ-аас газрын тос худалдан авах улс орнууд төлбөрөө Оросын мөнгөн тэмдэгт буюу рублиэр хийх шаардлагатай” гэв.

Тэрээр мөн ОХУ-д харьяалагдах банк, санхүүгийн байгууллагуудад данс нээлгэж, түүнийгээ ашиглан тооцоогоо хийнэ. Хэрэв рублиэр төлбөр тооцоогоо хийхийг эсэргүүцэх юм бол өмнө нь хийсэн бүх газрын тосны гэрээг зогсоох болно. Энэхүү тогтоолыг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэсэн байна.

ОХУ Украин руу халдсан цагаас эхлэн рублийн үнэ цэнэ огцом унасан байсан бол энэхүү хууль тогтоомж нь рублийн үнэ цэнийг буцаад өсгөнө гэсэн найдлагатай байна.

Харин барууны улс орнууд энэ үйл явдал өмнөх гэрээнүүдийн заалтыг зөрчиж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Өмнөх гэрээн дээр евро эсвэл ам.доллароор газрын тос худалдаж авах боломжтой гэж дурдсан байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.