Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Tesla компани эхний улиралд 310,048 цахилгаан автомашин нийлүүлжээ

Tesla компани эхний улиралд 310,048 цахилгаан автомашин нийлүүлжээ

Tesla компани эхний улиралд 310,048 цахилгаан автомашин нийлүүлжээ

АНУ-ын Tesla компаниас 2022 оны эхний улирлын автомашин үйлдвэрлэлт, нийлүүлэлтийн тоог мэдээлэв.

Шинжээчид тус компанийн эхний гурван сарын нийт борлуулалтыг 278,000-аас 357,000 болно гэж таамаглаж байсан бол ойролцоогоор 310,048 автомашин нийлүүлж 305,407 цахилгаан автомашин үйлдвэрлэжээ.

Энэ нь өмнөх улиралд үйлдвэрлэсэн цахилгаан автомашинаас 4,641-ээр цөөн байгаа нь "нийлүүлэлтийн сүлжээнд тулгарч буй бэрхшээл, үйлдвэрүүд зогсонги байдалд орсонтой холбоотой” гэж Tesla-гаас мэдээлсэн.  

Өнгөрсөн жилийн нэгдүгээр  улиралд Tesla компани нийт 184,800 цахилгаан автомашин нийлүүлж, 180,338 цахилгаан автомашин үйлдвэрлэсэн нь ойролцоогоор 68.55 хувийн өсөлт байсан юм.

Нийт борлуулалтын 95 хувь буюу 295,324 ширхэг нь Model 3 болон Model Y загварын автомашинууд байсан. 

Тус компани саяхан Германы Бранденбург хотод шинэ үйлдвэрээ нээж, 3 сарын 22-нд тууз хайчилсан. Мөн 4 сарын 7-нд Техас мужийн Остинд шинэ автомашин үйлдвэрийн нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.