Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Elon Musk Twitter компаний 73,486,938 хувьцааг худалдаж авав

Elon Musk Twitter компаний 73,486,938 хувьцааг худалдаж авав

Elon Musk Twitter компаний 73,486,938 хувьцааг худалдаж авав

Tesla компанийн гүйцэтгэх захирал Elon Musk Twitter компанид 2.89 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж 9.2 хувь буюу 73,486,938 хувьцааг худалдаж авлаа. Ингэснээр тэрээр тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг болж байна. Энэ үйл явдал нь Twitter компанийн хөрөнгийн зах зээл дээрх үнэлгээг 27 хувиар өсгөв.

Elon Musk нь Twitter олон нийтийн сүлжээг тогтмол ашигладаг ба 80 саяаас дээш дагагчтай бөгөөд хоёр долоо хоногийн өмнө Twitter компанийг шүүмжилсэн жиргээ хийсэн. Тэрээр жиргээндээ “Twitter нь олон нийтэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зайг хангалттай  өгч чадахгүй байна” гэсэн байна.

Мөн сарын өмнө Elon Musk шинэ сошиал медиа талбарыг зохион бүтээх бодолтой байгаа хэмээн ярьж байсан юм. Тиймээс бусад хөрөнгө оруулагчид Elon Musk-ийг  Twitter компанид нөлөө бүхий байр сууриа бататгахын тулд нэмж  хувьцаа авах байх гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.