Европын холбооноос ОХУ-д тавьж буй хориг газрын тосны ханшийг 3 хувиар өсгөлөө
Украйнд амиа алдаж буй энгийн иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь Европын холбоог ОХУ-ын эрчим хүчний салбарт хориг тавих магадлалыг ихэсгэж улмаар нийлүүлэлт багасах нөхцөл байдал үүсээд байна. Энэхүү мэдээлэл нь газрын тосны ханшийг 3 хувиар өсгөлөө.
АНУ болон Европын Холбоо нь ОХУ-аас худалдан авах газрын тосны хэмжээгээ бууруулсан бол Хятад, Энэтхэг улс гол хэрэглэгч нь хэвээр үлдсэн юм.
Саудын Арабын газрын тос үйлдвэрлэгч Арамко компани 5 дугаар сард Азийн зах зээл дээр зарах газрын тосны үнээ албан ёсоор нэмсэн байна. Тиймээс газрын тосны эрэлт улам нэмэгдэх болно хэмээн шинжээчид үзэж байна.
Ираны нефтийн эсрэг хоригийг цуцлах Ираны цөмийн хэлэлцээрийг сэргээх талаар Венад болсон яриа хэлэлцээр түр завсарласнаас газрын тосны ханш өслөө. Тус үйл явдалд Иран АНУ-ыг буруутгасан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй