Meta Platforms компаний хувьцааны ханш 18 хувиар өслөө
Өчигдөр Meta Platforms буюу хуучнаар Facebook гэж нэрлэгдэх компани энэ жилийн нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулав.
Борлуулалтын орлого нь шинжээчдийн таамаглаж байснаас тааруу гарсан ч цэвэр ашгийн үзүүлэлт нь өндөр гарсани байна. Шинжээчид борлуулалтын орлогыг 28.2 тэрбум ам.доллар гэж таамаглаж байсан бол 27.91 тэрбум ам.доллар, нэгж хувьцаанд ногдох ашгийг 2.56 ам.доллар гэж таамаглаж байсан бол 2.72 ам.долларын үзүүлэлттэй гарчээ.
Улмаар бирж хаагдсны дараах арилжааны үеэр тус компанийн хувьцааны ханш 18 хувиар өссөн байна.
Meta Platforms-ийн хувьцааны ханш 2022 оны эхээр их хэмжээгээр унаж, үнэ цэнийхээ бараг 50 хувийг алдсан. Учир нь макро эдийн засгийн олон хүчин зүйлс борлуулалтын орлогод нөлөө үзүүлсэн ба таамаглаж байснаас хэцүүхэн улирал болсон хэмээн бусад компанийн гүйцэтгэх захирлууд үзэл бодлоо илэрхийлсэн.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй