Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Шинжээчид хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилнэ гэж таамаглаж байна

Шинжээчид хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилнэ гэж таамаглаж байна

Шинжээчид хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилнэ гэж таамаглаж байна

Дэлхийн улс орнуудад инфляцийн түвшин нэмэгдэж, төв банкнуудаас бодлогын хүүг өсгөх зэргээр эдийн засгийн нөхцөл байдал хэцүүхэн байгаа энэ үед хөрөнгийн зах зээл унасаар байна.

Шинжээчид эдийн засгийн хэцүүхэн нөхцөл байдал цаашид ч үргэлжилж, төв банкнуудаас мөнгөний бодлогоо дахин чангатгах болно гэж таамаглаж байна.

Эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь хөрөнгийн зах зээл уналтын нэг шалтгаан болж байна.

Тухайлбал, Dow Jones Industrial Average индекс пүрэв гарагт 1000 нэгжээр, Nasdaq 5 хувийн уналт үзүүлсэн. Баасан гарагт Stoxx 600 1 хувиар, Hang Seng 3.81 хувиар, Shanghai Composite 2.16 хувиар, Shenzhen Component 2.14 хувиар унасан.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас инфляцийг хяналтад оруулахын тулд бодлогын хүүг 50 нэгжээр өсгөсөн. Тэгэхдээ ХНС-аас бодлогын хүүг нэг дор 75 нэгжээр өсгөх төлөвлөгөө байхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ нь бодлогын хүүг 50 нэгжээр өсгөх боломжтой гэсэн үг юм.

Хэт их бодлогын хүүний өсөлт нь эргээд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.