Хөрөнгийн зах зээлийн онцлох үйл явдлыг ганц өгүүлбэрээр...
- Хөрөнгө оруулагчид инфляци болон дэлхийн эдийн засгийн хөгжил удааширснаас үүдэх эрсдэлээс зайлсхийж хөрөнгийн зах зээлээс гарч байгаа нь индексийг огцом унахад хүргэж байна.
- Харин эсрэгээрээ ам.долларын ханш сүүлийн 20 жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ.
- Нефтийн гол импортлогч БНХАУ-д коронавирусын тархалт эрчимжиж байгаа нь газрын тосны эрэлтэд нөлөөлж үнэ нь уналаа.
- Алт, биткойны ханш 2021 оны долдугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрэв.
- Өнгөрсөн долоо хоногт АНУ, Их Британи, Австралийн төв банкнууд бодлогын хүүгээ өсгөсөн бөгөөд цаашид үргэлжлүүлэн өсгөхөөр байна.
- Хөрөнгө оруулагчид Хятадын COVID-ийг тэглэх бодлогод анхаарлаа хандуулж байна.
- Шанхай хотод 25 сая оршин суугчдын хөл хориог чангатгаснаар тус улсад үйлдвэрлэдэг дэлхийн технологийн компаниудын нийлүүлэлт саатахад ойрхон байна.
- Хөрөнгө оруулагчид аюулгүй байдлаа эрэлхийлж, долларын индексийг сүүлийн 20 жилийн дээд түвшинд хүргэсэн нь Холбооны нөөцийн сан эдийн засагт хохирол учруулахгүйгээр инфляцийн эсрэг тэмцэж чадах эсэхэд санаа зовсонтой холбоотой юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй