Технологийн компаниуд 1 их.наяд ам.долларын үнэлгээний алдагдалд орлоо
Өнгөрсөн гурван өдрийн арилжааны явцад дэлхийн томоохон техник, технологийн компаниуд 1 их.наяд ам.долларын зах зээлийн үнэлгээний алдагдалд орлоо.
Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргаснаас хойш хөрөнгийн зах зээл огцом унасан бөгөөд хамгийн их алдагдлыг техник технологийн салбарын компаниуд хүлээгээд байна.
Тухайлбал, Apple компанийн зах зээлийн үнэлгээ 220 тэрбум ам.доллар, Microsoft 189 тэрбум ам.доллар, Tesla 199 тэрбум ам.доллар, Amazon 173 тэрбум ам.доллараар унасан.
Тиймээс хөрөнгө оруулагчид эрсдэлтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахаас эмээж, илүү аюулгүй зүйлсэд хөрөнгө оруулах шийдвэрийг гаргаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй