ОПЕК газрын тосны нийлүүлэлтээ нэмэхгүй
АНУ-д шатахууны ханш түүхэн дээд хэмжээндээ хүрч бензины үнэ 4.50 ам.доллараас дээш байгаа бол дизель түлш 6 орчим ам.долларт хүрчээ. Газрын тос боловсруулах хүчин чадал хомс байгаагаас гадна аялал жуулчлалын оргил үе болох зуны улирлын өмнө түлшний эрэлт их байгаа нь үнийг урьд өмнө байгаагүйгээр өсгөж байна.
АНУ-д коронавирусын цар тахлын үеэр хэд хэдэн нефть боловсруулах үйлдвэр хаагдаж, цомхотгол хийсэн учраас бензин, тэр дундаа дизель түлшний нийлүүлэлт багассан юм.
Тухайн үед буюу 2020 онд газрын тосны эрэлт буурснаар АНУ-ын газрын тос боловсруулах хүчин чадал өдөрт 1.0 сая баррель буюу нийтдээ 5 орчим хувиар багассан.
Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман “Экспортлогчид түүхий нефть их хэмжээгээр нийлүүлсэн ч боловсруулах хүчин чадал муу байгаа учир бензин болон бусад газрын тосны бүтээгдэхүүн үнэ буурахгүй” гэжээ.
Товчхондоо газрын тос их хэмжээгээр олборлосон ч боловсруулах хүчин чадал байхгүй тул ОПЕК нийлүүлэлтээ нэмэхгүй гэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй