Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Таван Толгой ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтээ онлайнаар илгээх боломжтой

Таван Толгой ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтээ онлайнаар илгээх боломжтой

Таван Толгой ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтээ онлайнаар илгээх боломжтой

Тавантолгой ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022.2.18-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу  компанийн 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 257 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараалаа.

Харилцагч та ногдол ашгийн мөнгөө авахын тулд брокерын компанид хүсэлтээ өгснөөр өөрийн банкны данс руу авах боломжтой юм.

Голомт Капитал компанийн харилцагч та дараах боломжуудаас сонгон ногдол ашгаа авна уу.

-       trader.golomtcapital.com онлайн арилжааны системд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Мөнгө хүсэх өргөдөл” цэсний “Ногдол ашгийн мөнгө авах” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.

-       Golomt Capital аппликэйшнд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Миний багц” цэсийн “Ногдол ашиг, IPO данс” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.

-       Мөн өөрийн биеэр компани дээр ирж “Гурвалсан гэрээ” байгуулснаар цаашид өөрийн бүртгэлтэй данс руу ногдол ашгийн мөнгөө шууд татан авах давуу талтай юм.


 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.