Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Тесла Cypertruck-ийн захиалга авахаа зогсоолоо

Тесла Cypertruck-ийн захиалга авахаа зогсоолоо

Тесла Cypertruck-ийн захиалга авахаа зогсоолоо

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla (NASDAQ:TSLA) Inc компани Хойд Америкаас бусад улсад Cybertruck пикап машиныхаа захиалга авахаа больсон тухай албан ёсны вэбсайтдаа мэдээлэв. Зөвхөн АНУ, Канад, Мексикт Cybertruck-ийн захиалгыг авч байна.


Тесла энэ талаар тайлбар өгөхөөс татгалзав.


Гүйцэтгэх захирал Илон Маск Тесла ирэх жил Техас мужийн Остин дахь үйлдвэртээ Cybertruck үйлдвэрлэж эхэлнэ гэж мэдэгджээ.


Маск өнгөрсөн долоо хоногт болсон FT Future of Car 2022 бага хурлын үеэр "Бидэнд анхны cybertrucks-ын гурван жилийн хугацаанд бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлээд ч дуусахгүй их захиалга байна" гэж хэлжээ.


Тэрээр мөн Тесла зарим автомашиных нь эрэлт хэрэгцээ үйлдвэрлэлээс "маш их хэмжээгээр" хэтэрсэн тул захиалга авахаа зогсоож магадгүй гэж мэдэгджээ.


Тесла 2019 онд Cybertruck-аа танилцуулсан. Өмнө нь энэ оны сүүлээр үйлдвэрлэлээ эхлүүлэхээр зорьж байсан ч төлөвлөгөөгөө 2023 оны эхний улирал хүртэл хойшлуулсан.
 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.