Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын боловсруулах үйлдвэрүүд олборлолтоо нэмэгдүүлж газрын тосны үнэ 2.5%-иар буурчээ

АНУ-ын боловсруулах үйлдвэрүүд олборлолтоо нэмэгдүүлж газрын тосны үнэ 2.5%-иар буурчээ

АНУ-ын боловсруулах үйлдвэрүүд олборлолтоо нэмэгдүүлж газрын тосны үнэ 2.5%-иар буурчээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын түүхий нефтийн нөөц 3.4 сая баррелиар багассаны улмаас дизель түлш болон бензиний үнэ дээд хэмжээнд хүрсэн юм. Харин үйлдвэрлэгчид гарцаа нэмснээр АНУ-д бензиний үнэ оройн цэгээсээ таван хувиар буурсан байна.

Өчигдөр гэхэд АНУ-ын боловсруулах үйлдвэрүүд олборлолтоо нэмснээр нийлүүлэлтийн хомсдол бага ч гэсэн шийдэгдэж нефтийн үнэ 2.5%-иар буурлаа.

Ингэснээр Брент маркийн нефтийн үнэ 2.82 ам.доллар буюу 2.5%-иар буурч, баррель нь 109.11 ам.доллар болжээ. АНУ-ын West Texas Intermediate (WTI) нефтийн үнэ 2.81 ам.доллар буюу 2.5%-иар буурч, нэг баррель нь 109.59 ам.доллар болжээ.

Зүүн эрэг болон Персийн булангийн эрэг дээрх боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалт 9 -иас дээш байгаа нь эдгээр үйлдвэрийн хамгийн боломжит өндөр түвшин юм байна.

Бусад анхаарал татахуйц:

-        АНУ Венесуэлийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ зөөлрүүлж, Chevron Corp (NYSE:CVX)-д төрийн үйлдвэрлэгч PDVSA-тай газрын тосны лицензийн талаар хэлэлцээр хийхийг зөвшөөрч байна гэсэн мэдээлэл гарлаа.  

-        ОПЕК+-ийн дотоод тайланд дурдсанаар барууны орнууд Москвад хориг тавьж экспортыг хязгаарласнаар дөрөвдүгээр сард түүхий нефтийн гарц нь өмнөх сараас бараг 9 хувиар буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.