Инвескор ББСБ ХК-ийн ногдол ашгаа онлайнаар аваарай
Инвескор ББСБ ХК-ийн ТУЗ-ийн 2022.2.18-ны өдрийн шийдвэрэрээр 2021 оны цэвэр ашгаас нийт 1,793,197,950 төгрөг буюу нэгж хувьцаанд 25 төгрөгийн хувьцаа эзэмшигчдэдээ ашиг болгон тараалаа. Харилцагч та ногдол ашгийн мөнгөө авахын тулд брокерын компанид хүсэлтээ өгснөөр өөрийн банкны данс руу авах боломжтой юм.
Голомт Капитал компанийн харилцагч та дараах боломжуудаас сонгон ногдол ашгаа авна уу.
trader.golomtcapital.com онлайн арилжааны системд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Мөнгө хүсэх өргөдөл” цэсний “Ногдол ашгийн мөнгө авах” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.
Golomt Capital аппликэйшнд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Миний багц” цэсийн “Ногдол ашиг, IPO данс” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.
Мөн өөрийн биеэр компани дээр ирж “Гурвалсан гэрээ” байгуулснаар цаашид өөрийн бүртгэлтэй данс руу ногдол ашгийн мөнгөө шууд татан авах давуу талтай юм.
Манай хаяг:
Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот
Холбоо барих:
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй