Tesla компаний хувьцаа эзэмшигч 15 тэрбум ам.доллараар хувьцаагаа худалдан авах санал дэвшүүллээ
Tesla компанийн хувьцааны ханш энэ жил 30 хувиар унасан тул хувьцаа эзэмшигчид дахин унах вий хэмээн санаа зовж байна.
Тиймээс Tesla компанийн томоохон хувьцаа эзэмшигчдийн гуравт бичигддэг тэрбумтан Leo Koguan нь Tesla компанийг зах зээлээс хувьцаагаа буцаан худалдан авснаар ханшийг нь өсгөе гэсэн саналыг дэвшүүллээ.
Тэрээр тус компани чөлөөт мөнгөн урсгалынхаа 15 тэрбум ам.долларыг Tesla-гийн хувьцааг худалдан авахад зарцуулах шаардлагатай гэж үзэж байна. Ингэхдээ эхний жил 5 тэрбум доллар, дараа жил нэмж 10 тэрбум ам.доллараар хувьцаагаа авах нь зүйтэй гэж тайлбарлаж байгаа юм.
Энэ оны нэгдүгээр улиралд Tesla компани 2.2 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгалтай байсан ба жилийн төгсгөлөөр 8 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгалтай болно гэж таамаглаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй