Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Dragon Capital хөрөнгө оруулалтын компани Вьетнамын компаниудын хувьцааг худалдаж авахыг зөвлөв

Dragon Capital хөрөнгө оруулалтын компани Вьетнамын компаниудын хувьцааг худалдаж авахыг зөвлөв

Dragon Capital хөрөнгө оруулалтын компани Вьетнамын компаниудын хувьцааг худалдаж авахыг зөвлөв

Вьетнамын хөрөнгийн биржийн индекс энэ жил 10 гаруй хувиар унаад байна. Тодруулбал, Вьетнамын голлох индекс болох VN индекс сүүлийн 12 сард 14 хувь унаснаар тус улсын хувьцаанууд доогуур үнэлэгдэж байгаа юм.

Тиймээс Dragon Capital хэмээх хөрөнгө оруулалтын компанийн менежер одоо Вьетнамд хөрөнгө оруулах тохиромжтой цаг үе гэж мэдэгдэв.

Учир нь тус компани Вьетнам улс дахь компаниудын дундаж нэгж хувьцаанд ногдох ашгийг энэ жилд 20 гаруй хувиар өснө гэж таамагласан байна. Ялангуяа, банк санхүүгийн болон жижиглэн худалдааны салбарын компаниуд зах зээл дээр өсөх төлөвтэй байна гэж үзжээ.

Мөн Зүүн өмнөд Азийн эдийн засаг сүүлийн жилүүдэд бусад улс орнуудынхаас хамгийн өндөр өсөлттэй байсан бөгөөд энэхүү өсөлт цаашид үргэлжилнэ гэж таамаглаж байгаа.

Вьетнам улсын хувьд улстөрийн тогтвортой байдал, макро эдийн засгийн зөв бодлого, Вьетнамын дундаж давхаргын хурдацтай өсөлт зэрэг хүчин зүйлс нь энэ жилийн эдийн засгийн өсөлтийг 6-7 хувьд хүргэх боломжтой байгаа юм.

Мөн тус улсын эдийн засаг ковид цар тахлын үед хэвийн байсан тул 2020 оны эдийн засгийн өсөлт нь БНХАУ-ынхаас өндөр байсан юм.

АНУ, Их Британи болон дэлхийн бусад орнуудад инфляци ихээхэн түгшүүр төрүүлж байгаа ч Вьетнам улсын хувьд инфляци тогтвортой байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.