Европын төв банк 7 сард бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй байна
Сүүлийн хэдэн сард Европын инфляцийн түвшин өндөр байгаа юм. Тиймээс Европын төв банкнаас ирэх сард Амстердам хотноо бодлогын хүүг өсгөх талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Европын төв банкны хувьд 7 сард бодлогын хүүг өсгөхөөс өмнө бондын худалдан авалтаа албан ёсоор зогсоох шаардлагатай байгаа юм.
Мөн энэ долоо хоногт тус банкнаас эдийн засгийн өсөлт болон инфляцийн таамаглалаа зарлах бөгөөд эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулж инфляцийн өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлэх хандлагатай байна.
Францын Төв банкны ерөнхийлөгч Франсуа Виллерой де Галхау өнгөрсөн долоо хоногт Парист болсон бага хурлын үеэр “Инфляц хэт өндөр төдийгүй хэтэрхий өргөн хүрээг хамарч байна” гэж мэдэгдсэн билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй