Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БНХАУ-ын технологийн салбар дахь дарамт буурснаар Alibaba зэрэг компаниудын хувьцааны ханш сэргэлээ

БНХАУ-ын технологийн салбар дахь дарамт буурснаар Alibaba зэрэг компаниудын хувьцааны ханш сэргэлээ

БНХАУ-ын технологийн салбар дахь дарамт буурснаар Alibaba зэрэг компаниудын хувьцааны ханш сэргэлээ

БНХАУ-ын засгийн газраас 2021 оны сүүлээс эхлэн технологийн салбарын компаниудад төрөл бүрийн хориг тавьж, хууль дүрэм батлах зэргээр дарамт шахалт үзүүлж эхэлсэн.

Тухайлбал, 18 нас хүрээгүй хүүхдийг зөвхөн амралтын өдрүүдээр 3 цаг видео тоглоом тоглохыг зөвшөөрч, шинэ тоглоомуудад зах зээлд нэвтрэх зөвшөөрөл олгохгүй байсан юм. Үүнээс болж тус салбарын ихэнх компаниудын хувьцааны ханш унасан билээ.

Тэгвэл өчигдөр шинээр 60 видео тоглоомыг зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрлийг технологийн компаниудад олгов.

Энэ нь БНХАУ  технологийн салбарын компаниудад үзүүлж буй дарамт шахалт буурч дэмжиж эхэлснийг илтгэж байна. Ингэснээр АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын компаниудын хувьцааны ханш өсжээ.

Тухайлбал, Alibaba компанийн хувьцааны ханш 12 хувиар, JD.com-ийнх 8 хувиар, Baidu-гийнх 1.5 хувиар, Didi-гийнх 12 хувиар, Tencent-ийнх 7.57 хувиар өсөв.

2022 оны 4 сард БНХАУ-ын засгийн газраас хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор жилийн турш хувьцааны ханш нь өндөр уналт үзүүлсэн компаниудыг бодлогын түвшинд дэмжихээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.

Даваа гарагт АНУ-д бүртгэлтэй дуудлагын жолоочийн платформ хөгжүүлэгч Didi компанийн эсрэг хэргэжүүлж байсан дарамт шахалтаа сулруулснаар тус компанийн хувьцааны ханш өдрийн дотор 50 хувиар өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.