СЗХ-оос “Инвескор” ББСБ-д нэмэлт хувьцаа /FPO/ гаргах зөвшөөрөл олголоо
Хэдхэн жилийн өмнө та гар утаснаасаа зээл авч болно төсөөлж байсан уу? Одоо бол хүн бүрийн хэдхэн минутын дотор шийдчихдэг энэхүү үйлчилгээг Инвескор ББСБ нь технологийн дэвшилд тулгуурласан “Pocket” аппликэйшнээрээ үзүүлж байна.
Мөн та Монголын санхүүгийн байгууллага олон улсад үйл ажиллагаа явуулж гадаадын иргэдийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэнэ гэж бодож байсан уу?
Тэгвэл Инвескор ББСБ нь Монгол дахь салбар нэгжүүдийнхээ тоог нэмж харилцагчдадаа ойртохоос гадна Киргизстанд хэд хэдэн салбараа нээж амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Тун удахгүй Казакстан, Узбесктанд энэ туршлагыг хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.
Түүнчлэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Рио Тинто компанитай хамтран бизнес эрхлэгчид, тэр дундаа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг үзүүлж байна.
Өөрөөр хэлбэл Инвескор ББСБ нь 2019 онд олон нийтэд /IPO/ хувьцаагаа санал болгохдоо дотоод гадаад зах зээл дэх үйл ажиллагаагаа өргөжүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгө оруулалтыг өсгөнө гэсэн амлалтдаа хүрч байна.
Тиймээс тус байгууллагын санхүү болон үйл ажиллагааны амжилтыг үнэлэн Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022.06.08-ны өдрийн хуралдааны шийдвэрээр “Инвескор” ББСБ-д нэмэлт хувьцаа /FPO/ гаргах зөвшөөрлийг олголоо.
Инвескор санхүүгийн байгууллагын цэвэр ашиг салбарын өсөлтөөс өндөр буюу 2021 онд 19 тэрбум төгрөгт хүрсэн нь салбарын нийт ашгийн 9 хувийг дангаар бүрдүүлж байгаа бол хувьцааны ханш нь анхны үнээс 173 хувиар өсөж 2021 онд 1.79 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгосон байна.
Тиймээс Инвескор ББСБ нь санхүү болон үйл ажиллагааны энэхүү “ӨСӨЛТ”-ийн үр шимийг хөрөнгө оруулагчидтайгаа хуваалцах, үйлчилгээгээ дэлхийд “ТЭЛЭХ”, бизнес эрхлэгчдийн “АМЖИЛТ”-ын түүхийг бүтээх зорилгоор нэмэлт хувьцаагаа гаргахад бэлэн болжээ.
Нэмэлт хувьцааны хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх /FPO/ үндсэн андеррайтераар Голомт Капитал ҮЦК ХХК ажиллаж байгаа бол туслах андеррайтераар Инвескор ҮЦК ХХК ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй