Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын тавдугаар сарын инфляцийн тоон мэдээлэл зарлагдлаа

АНУ-ын тавдугаар сарын инфляцийн тоон мэдээлэл зарлагдлаа

АНУ-ын тавдугаар сарын инфляцийн тоон мэдээлэл зарлагдлаа

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын тавдугаар сарын хэрэглээний үнийн индексийн тоон мэдээлэл зарлагдлаа. Шинжээчид өмнө нь 8.3 хувьтай гарна гэж таамаглаж байсан бол 8.6 хувьтай гарч шинжээчдийн таамаглалыг эвдлээ.

Инфляци өсөх болсон хамгийн гол шалтгаан нь эрчим хүчний үнийн өсөлт байлаа. ОХУ, Украины дайн, БНХАУ-ын эрчим хүчний эрэлт өссөнтэй холбоотойгоор түүхий эдийн үнэ сүүлийн хэдэн сар өссөлттэй байсан. Тодруулбал, West Texas Intermediate (WTI) газрын тосны ханш тавдугаар сард бараг 9 хувиар, 6-р сар гарснаас хойш ойролцоогоор 7 хувиар өссөн.

Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ энэ долоо хоногт дахин өсгөх төлөвлөгөөтэй байгаа ба шинжээчдийн үзэж байгаагаар бол бодлогын хүүгээ 50 нэгжээр өсгөх магадлал 62 хувь, 75 нэгжээр өсгөх магадлал 33 хувьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.