Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ таамаглалаас өндрөөр тогтоох төлөвтэй байна

АНУ-ын ХНС бодлогын хүүгээ 50 нэгжээр бус 75 нэгжээр өсгөх төлөвтэй байна. Долоо хоногийн өмнө бодлогын хүүг 75 нэгжээр өсгөх магадлал 3.9 хувь байсан бол өчигдөр магадлал нь 89 хувь болон өслөө.

Хэрэв ХНС бодлогын хүүгээ 75 нэгжээр өсгөвөл Ковид-19-ын дараах дөнгөж сэргэж байсан эдийн засгийн өсөлт болон хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлнө гэж хөрөнгө оруулагчид эмээж байна.

АНУ-ын 5 сарын инфляцийн түвшин 8.6 хувь буюу сүүлийн 40 жил дэх хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан нь ХНС-г бодлогын хүүгээ 75 нэгжээр өсгөх гол түлхэц болж байна.

Goldman Sachs болон бусад хөрөнгө оруулалтын банкнууд ХНС бодлогын хүүг зургаа болон долоодугаар сард 75 нэгжээр, есдүгээр сард 50 нэгжээр өсгөнө хэмээн таамаглаж байгаагаа мэдэгдэв.

Тэгвэл өнөөдөр ХНС-гийн бодлогын хүүний шийдвэр зарлагдах болно.