Түмэн Шувуут ХК 2,1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараалаа
Түмэн Шувуут ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 1 сарын 26-ны өдрийн №01/2022 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгийн 30 хувь болох нэгж хувьцаанд 10.4 төгрөг буюу 2.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа.
Харилцагч та ногдол ашгийн мөнгөө авахын тулд брокерын компанид хүсэлтээ өгснөөр өөрийн банкны данс руу авах боломжтой.
Голомт Капитал ҮЦК ХХК-ийн харилцагч та дараах байдлаар хүсэлтээ гаргана уу.
- trader.golomtcapital.com онлайн арилжааны системд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Мөнгө хүсэх өргөдөл” цэсийн “Ногдол ашгийн мөнгө авах” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.
- golomt capital аппликэйшнд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Миний багц” цэсийн “Ногдол ашиг, IPO данс” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.
Мөн компани дээр ирж Гурвалсан гэрээг байгуулснаар бүртгэлтэй данс руугаа ногдол ашгийн мөнгийг шууд татан авах боломжтой болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй