Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД

ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД

ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Эдийн засгийн тодорхойгүй байдал болон АНУ- БНХАУ-ын хооронд үүсээд байгаа хурцадмал байдал нь зах зээлийг бага зэрэг унахад хүргэлээ.

АНУ-ын хамгийн том 3 индекс бүгд улаан хаагдсан. Тус улсын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Бээжингийн сэрэмжлүүлгийг үл харгалзан Тайваньд хүрэлцэн ирсэн нь Хятадын байлдааны онгоцууд Тайванийн хоолойг эсэргүүцэн орж ирэхэд хүргэв.

Хөдөлмөрийн яамны тайланд АНУ-д нээлттэй ажлын байр 6-р сард 5.4%-иар буурсан нь эрэлт буурч байгаа үед хөдөлмөрийн зах зээл суларч байгааг харуулж байна.

Ажилчдын эрэлт буурч байгаа нь цалингийн инфляцийг бууруулж магадгүй бөгөөд шинжээчид баасан гаригийн ажил эрхлэлтийн тайланд цагийн орлогын өсөлт өнгөрсөн сард 0.2 нэгж хувиар буурч, 4.9% болно гэж таамаглаж байна.

Гэсэн хэдий ч ХНС-гийн тайлбараас үзэхэд бодлогын хүүг дахин өсгөх хандлагатай байна.

Энэ долоо хоногт болох ОПЕК+-ийн уулзалтын өмнө түүхий нефтийн үнэ өсч, эрэлт буурч тул дэлхийн түүхий нефтийн нийлүүлэлт нэмэгдэхгүй байх магадлалтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.