Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Австралийн онлайн орчныг зохицуулагч байгууллагаас Apple, Meta, Microsoft зэрэг компанийг платформууд дээрх хүчирхийлэл агуулсан контентуудыг бууруулахыг шаардав

Австралийн онлайн орчныг зохицуулагч байгууллага Meta Platforms Inc /Meta.NASDAQ/, Apple Inc /AAPL.NASDAQ/, Microsoft Corporation /MSFT.NASDAQ/ зэрэг компани руу захидал илгээж өөрсдийн платформууд дээрх хүүхдийн хүчирхийлэл агуулсан контентуудыг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авахыг шаардсан байна.

Тус захидалд, 28 хоногийн дотор өөрсдийн платформууд дээрээ хүчирхийлэл агуулсан контентуудыг илрүүлэх, арилгахтай холбоотой төлөвлөгөөг ирүүлэхгүй бол компани тус бүрийг өдөрт 555,000 австрали доллароор буюу 383,000 ам.доллароор торгоно гэжээ.

Microsoft компанийн төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар тус компани тус захидлыг хүлээн авсан бөгөөд өгсөн хугацаанд багтаан хариу өгөхөө мэдэгдсэн байна. Meta-гийн хувьд тухайн захидалтай танилцсан бөгөөд Австралийн онлайн орчныг зохицуулагч байгууллагатай тус асуудлын хүрээнд үргэлжлүүлэн идэвхтэй хамтарч ажиллана гэжээ. Харин Apple компанийн хувьд тус мэдээлэлтэй холбоотой тодорхой хариу мэдэгдээгүй байна.

АНУ-ын хүүхдийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс Австралийн онлайн орчны зохицуулагч байгууллагад өгсөн мэдээллээс үзэхэд энэ онд онлайн орчинд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 29.1 сая материал олдсон бөгөөд үүний 22 сая нь Facebook дээр бүртгэгдсэн бол 160 нь Apple-д бүртгэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.