Опек газрын тосны нийлүүлтээ бууруулна
Газрын тосны нийлүүлэлтээр тэргүүлдэг 13 улс орны холбоо болох ОПЕК нь газрын тосны нийлүүлэлтээ танах эсэх асуудлаар хэлэлцээр хийлээ. Үүний үр дүнд ОПЕК нийт нийлүүлэлтийн хэмжээгээ дараа сараас эхлэн өдөрт 100,000 баррелиар багасгах шийдвэр гаргасан юм. ОПЕК-оос бууруулж байгаа өдрийн 100,000 баррель нь дэлхийн нийт эрэлтийн 0.1 хувьтай тэнцэнэ.
Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь ОХУ болон ОПЕК-ийн холбоотнуудыг газрын тосны нийлүүлэлтээ бууруулах болсон шалтгаан юм хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын туслах Александр Новак мэдэгдсэн байна. ОХУ-ын эрчим хүчний сайд Николай Шулгинов хэлэхдээ, тус улс энэ онд газрын тосны нийлүүлэлтээ хоёр орчим хувиар бууруулах бодолтой байна гэв.
Мөн, ОПЕК-ийн газрын тосны нийлүүлэлт зорилтот хэмжээнээс доогуур байгаа нь Ангол болон Нигери улс цар тахлын өмнөх шигээ газрын тос нийлүүлэх боломжгүй байгаатай холбоотой хэмээн Капитал Экономикийн ахлах эдийн засагч Каролайн Бэйн хэлжээ.
Газрын тосны ханш ойролцоогоор гурван хувиар, Брент газрын тосны фьючерс 2.92 хувиар өсөж 95.74 ам.доллар, WTI газрын тосны ханш хоёр ам.доллароор өсөж 88.85 ам.доллар хүрээд байна. Газрын тосны ханш анх дөрвөн ам.доллароор өссөн ч АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден эрчим хүчний нийлүүлэлтээ өсгөж, ханшийг бууруулах бүх арга хэмжээг авна хэмээн мэдэгдсэний дараа газрын тосны ханш буцаад бууралттай байсан.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй