Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ану-ын голлох индексүүд долоо хоногийг уналттай эхлүүллээ

Ану-ын голлох индексүүд долоо хоногийг уналттай эхлүүллээ

Ану-ын голлох индексүүд долоо хоногийг уналттай эхлүүллээ

Даваа гарагт АНУ-ын хөдөлмөрийн баяр болж өнгөрсөн тул хөрөнгийн бирж тухайн өдөр хаалттай байлаа. Тиймээс АНУ-ын бирж дээр арилжаалагддаг хувьцаануудын хувьд өчигдөр долоо хоногийн анхны арилжаа явагдаж эхэлсэн.

Dow Jones Industrial Average индекс 243 нэгж буюу 0.8 хувиар, S&P500 индекс 0.8 хувиар, Nasdaq 1.2 хувиар унасан үзүүлэлттэй байлаа. Хөрөнгө оруулагчид ХНС-гаас энэ сард бодлогын хүүг дахин 75 нэгжээр өсгөхөөр хүлээгдэж байгаатай холбогдуулан хувьцааны зах зээлд тийм ч эрчтэй оролцохгүй байна. ХНС-гаас бодлогын хүүг үргэлжлүүлэн удаа дараалан өсгөвөл эдийн засгийн удаашруулах эрсдэлтэй.

Удахгүй зарлагдах хэрэглээний үнийн индексийн түвшин ямар байхаас шалтгаалан ХНС бодлогын хүүгийн шийдвэрээ гаргах тул голлох эдийн засгийн үзүүлэлтүүд хөрөнгө оруулагчдын дунд өндөр хүлээлттэй байна. Мөн ХНС-гаас энэ долоо хоногт зарлагдах эдийн засгийн төлөв байдлын талаарх ээлжит “Beige Book” тайланг харж хөрөнгө оруулалтынхаа шийдвэрийг гаргах зорилготой байна.

Өчигдөр хамгийн эрчтэй хөдөлсөн хувьцааг дурдвал Bed Bath & Beyond болох BBBY хувьцаа нь бирж дээрх арилжаан дээр 19 хувиар унасан. Учир нь тус компанийн санхүү хариуцсан захирал болох Gustavo Arnal амралтын өдрүүдээр зуурдаар нас барсан гэх мэдээллийн дараа хувьцааны ханш нь долоон ам.доллар хүртэл унажээ.

Харин газрын тосны ханшийн хөдөлгөөний хувьд ОПЕК нийлүүлэлтээ багасгана гэсэн мэдэгдэл гарсны дараа холимог үзүүлэлттэй байв. WTI 0.9 хувиар өссөн бол Брент газрын тосны ханш 1.9 хувиар унажээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.