Автомашины баттерей үйлдвэрлэгч vehicle energy japan компанийг nissan худалдан авна
Японы Ниссан Мотор компани лити-ион батерей үйлдвэрлэгчийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох Vehicle Energy Japan Inc-ийн бүх энгийн хувьцааг авахаар тохиролцсоноо лхагва гарагт мэдэгдэв.
Ниссан энэ гэрээний санхүүгийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна.
Vehicle Energy Japan нь хосолсон хөдөлгүүрт автомашинд зориулсан лити-ион батерейг үйлдвэрлэж, борлуулдаг.
“Энэхүү хөрөнгө оруулалт нь Ниссанд батерейн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг баталгаажуулж, гүйцэтгэл болон өртгийн хувьд өрсөлдөх чадвартай шинэ үеийн батерейг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно" гэж Ниссан мэдэгдлээ.
Байгаль орчныг хамгаалах зохицуулалтууд нь хорт утаа ялгаруулдаггүй, цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтыг хурдасгаж байгаа тул батерейны материалын тогтвортой хангамж нь дэлхий даяар автомашин үйлдвэрлэгчдэд тулгарч буй олон бэрхшээлийн нэг юм.
Ниссаны өрсөлдөгч Хонда Мотор компани саяхан Hanwa Co компанитай цахилгаан автомашины батерейнд ашигладаг чухал металлыг тогтвортой худалдан авах гэрээ байгуулсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй