НОМУРА КОМПАНИ НЬ БНХАУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ТААМАГЛАЛАА ДАХИН БУУРУУЛЛАА
Номура санхүүгийн байгууллага нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа дахин шинэчиллээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 8-р сард шинэчлэн 2.8 хувь болгож байсан бол өчигдөр 2.7 хувь болгон өөрчиллөө.
БНХАУ-ын ковидын нөхцөл байдал дордож, сүүлийн долоо хоногт хэд хэдэн бүс нутгуудад ихээр шинэ ковидын тохиолдол илэрсэн. Өчигдөр гэхэд л 323 шинж тэмдэг илэрсэн болон 1,247 шинж тэмдэг илрээгүй ковидын тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан Шэньжэнь болон бусад хотуудад ковидын эсрэг авч буй арга хэмжээнүүдээ чангатгасан. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Чэндү хотод суугаа оршин суугчдыг хөл хорионд оруулж, олон нийтийг хамарсан ковид тест хийхээр болсон.
Албан газар болон ард иргэдэд тавьж буй ковидын эсрэг арга хэмжээ нь бүс нутгаасаа хамаараад өөр өөр юм. Зарим бүс нутгууд зөвхөн олныг хамарсан ковид тест хийж байгаа бол зарим газарт хөл хорио тавьж сургууль, цэцэрлэгийг хойшлуулсан.
Өнгөрсөн долоо хоногт ковидын эсрэг авч буй арга хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 5.3 хувьд нөлөө үзүүлэхүйц байсан бол өчигдрөөс 12 хувь болон өөрчлөгдсөн хэмээн Номура компанийн ахлах эдийн засагч Тинг Лү болон түүний баг хамт олон мэдэгдлээ. Дордож буй ковидын нөхцөл байдал болон түүний эсрэг авч буй арга хэмжээ нь БНХАУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Тус улсын ковидын нөхцөл байдал хүлээж байснаас дор болсон тул ийнхүү эдийн засгийн таамаглалаа шинэчилсэн гэж Номурагаас тайлбарлажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй