С.Ганболд: Нүүрс тээвэрлэдэг тээвэрлэгчдийн тоог 50 хувиар багасгах шаардлагатай
Монгол тээвэр нэгдэл ХХК ТУЗ-ын дарга С.Ганболд:
Уртын тээвэр буюу Тавантолгой-Цагаанхад чиглэлд нүүрс тээвэрлэдэг автомашины тоо өмнө нь 6000-7000 гаруй автомашин нүүрс тээвэрлэдэг байсан бол өнөөдрийн байдлаар 20,000 автомашин нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй байна. Харин богинын тээвэр буюу Цагаанхаднаас Ганцмод чиглэлд 6000-7000 гаруй автомашин нүүрс тээвэрлэдэг байсан бол өнөөгийн байдлаар 8,000 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна. Нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрс тээвэрлэгч жолоочдын тоо Гашуунсухайт суурьшлын бүсэд нэмэгдсэн нь цар тахлын дэгдэлтийг тогтоон барихад хүндрэл үүсгээд байна. Иймд нүүрс тээвэрлэгчдийн тоог 50 хувиар багасгах саналыг засгийн газарт оруулна.
Жолооч нар цалингаа нэмүүлэхтэй холбоотой эсэргүүцэл илэрхийлэн ажил хаялт хийдэг. Энэ нь урт болон богинын тээврийн жишиг үнэ байхгүйтэй холбоотой. Одоогийн байдлаар богинын тээврийг тонн тутамд 40 юаниар уртын тээврийг тонн тутамд 80 юаниар тооцож байна. Өөрөөр хэлбэл тээврийн үнэлгээ гурван жилийн өмнөхтэй харьцуулахад өсөөгүй. Эсрэгээрээ 3 жилийн өмнө шатхууны үнэ 1,800 орчим төгрөгөөр тооцогдож байсан. Иймд Монголын тал болон БНХАУ-ын тал ярилцаж тээврийн жишиг үнийг тогтоох хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй