Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМ, GOOGLE КОМПАНИТАЙ ЧИПНИЙ СУДАЛГАА БОЛОН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ГЭРЭЭ ХИЙЛЭЭ

АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМ, GOOGLE КОМПАНИТАЙ ЧИПНИЙ СУДАЛГАА БОЛОН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ГЭРЭЭ ХИЙЛЭЭ

АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМ, GOOGLE КОМПАНИТАЙ ЧИПНИЙ СУДАЛГАА БОЛОН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ГЭРЭЭ ХИЙЛЭЭ

АНУ-ын Худалдааны яам Alphabet (NASDAQ:GOOGL) компанитай хамтран  нанотехнологи болон хагас дамжуулагчийн шинэ төхөөрөмжүүдэд ашиглагдах чипний судалгаа болон хөгжүүлэлтийн гэрээ хийлээ. Энэхүү гэрээг Худалдааны Яамны National Institute of Standards and Technology (NIST) болон Google компанийн хооронд үүссэн.

Чипний үйлдвэрлэлтийг Minnesota мужийн Bloomington хотод байрших SkyWater Technology компани дээр явуулна. Google компаниас үйлдвэрлэлээ зохион байгуулахтай холбоотой анхны зардлуудыг төлөхөөр гэрээнд заасан бол NIST их сургуулийн судалгааны багтай хамтран чипний электрон хэлхээний дизайнийг зохион бүтээнэ. Судалгаанд оролцож буй баг хамт олноос дурдвал “University of Michigan”, “University of Maryland”, “George Washington University”, “Brown University” and “Carnegie Mellon University” зэрэг их сургуулиуд багтаж байна.

NIST-оос 40 гаруй өөр өөр төхөөрөмжид хэрэглэх чипийг зохион бүтээх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн ба энэ нь нээлттэй явуулж буй үйл явц тул судлаачид өөрсдийн дата, анализ, шинэлэг санаа оноог хязгаарлалтгүйгээр илэрхийлэх боломжтой. Гэрээний талаарх санхүүтэй холбоотой нэмэлт мэдээллийг хараахан зарлаж амжаагүй байна.

АНУ-аас дотоодын хагас дамжуулагчийн салбараа дэмжих хэд хэдэн арга хэмжээг авч эхэлсэн. Тухайлбал, саяхан Конгресс болон Жо Байден хагас дамжуулагч, техник технологи, цэвэр эрчим хүч, зэрэг салбарын дотоод хөгжүүлэлтийг дэмжих зорилготойгоор Чип болон Шинжлэх ухааны тогтоолыг хуульчилсан. Энэ нь дотоодын хагас дамжуулагчийн нийлүүлэлтийг дэмжиж, санхүүжүүлэлт олгох зорилготой.

Тодруулбал, 24 тэрбум ам.долларын үнэлгээтэй чипний үйлдвэрүүдэд чипний нийлүүлэлт болон судалгаанд зориулан АНУ-ын засгийн газраас 52 тэрбум ам.долларын дэмжлэг, мөн татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн компани хагас дамжуулагчийн үйлдвэр барьж эхлэхээ мэдэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.