Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Сорос хөрөнгө оруулалтын сан багцаа шинэчилжээ

Сорос хөрөнгө оруулалтын сан багцаа шинэчилжээ

Сорос хөрөнгө оруулалтын сан багцаа шинэчилжээ

Тэрбумтан Жорж Соросын гэр бүлийн удирддаг Soros Fund Management хөрөнгийн багцаа шинэчилсэн талаараа танилцууллаа. Дөрөвдүгээр улиралд санхүү, эрүүл мэндийн чиглэлийн компаниудад шинээр хөрөнгө оруулж, хоёрдогч зах зээлээс бонд худалдан авсан байна. 

Тухайлбал биотехнологийн компани Horizon Therapeutics (NASDAQ:HZNP)-ийн 2.9 сая ширхэг хувьцааг 325.3 сая ам.доллараар худалдан авсан байна. Уг компанийг Amgen (NASDAQ:AMGN) өнгөрсөн 12 дугаар сард бараг 28 тэрбум ам.доллараар худалдан авсан юм. 

Мөн өрхийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч Signify Health компанийн 2.8 сая ширхэг хувьцааг 90 сая ам.доллараар худалдан авсан байна.  

Санхүүгийн салбараас Мемфист төвтэй First Horizon (NYSE:FHN) компанийн 8.5 сая ширхэг хувьцаанд 209.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус компанийг бараг нэг жилийн өмнө Toronto-Dominion Bank 13.4 тэрбум ам.доллараар худалдан авч буйгаа мэдэгдэж байсан ч хэлэлцээ сунжирч ирэх тавдугаар сард эцэслэхээр хүлээгдэж байгаа юм. 

Хэдийгээр JPMorgan Chase & Co (NYSE:JPM), Bank of New York Mellon (NYSE:BK) Corp-д оруулсан бага хэмжээний хөрөнгө оруулалтаа буцаан татсан ч, хэрэглээний зээлийн үйлчилгээ үзүүлэгч Сapital One Financial Corp (NYSE:COF), Discover Financial Services (NYSE:DFS), болон SoFi Technologies нарыг багцдаа нэтгэсэн байна. 

Харин технологийн салбар дахь хөрөнгийн хэмжээ нь багасжээ. Тухайлбал, Zoom Technologies Inc болон Airbnb Inc-ийн хувьцаагаа зарсан бол Amazon.com (NASDAQ:AMZN)-ийн хувьцааг 54.5 хувиар бууруулж 901 сая ширхэг болжээ. Amazon-ы хувьцаа он гарснаас хойш 18.5 хувь өсөөд байгаа билээ. 

Тайлангаас үзэхэд Соросын гэр бүл хөрөнгө оруулалтын зорилгоор 255 сая ам.долларыг компанийн бонд ETF-д оруулжээ.  Бодлогын хүү өсөж байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагчид АНУ-ын компанийн бондуудад хөрөнгө оруулах нь нэмэгдэж байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.