Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Техник шинжээчид зах зээлийг хэрхэн харж байна вэ?

Техник шинжээчид зах зээлийг хэрхэн харж байна вэ?

Техник шинжээчид зах зээлийг хэрхэн харж байна вэ?

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн чиг хандлагыг судалж буй мэргэжилтнүүд, “булл” зах зээл (өсөлтийн үе) идэвхтэй үргэлжилж буйг илтгэх техник үндэслэлүүд тодорч байна гэлээ.

Carson Group: "Булл зах зээл хүчтэй, идэвхтэй байна"

Carson Group-ийн зах зээлийн стратегич Райан Детрик, CMT, S&P 500 индексийн 11 салбарын индекс 50 өдрийн хөдөлгөөнт дунджаас дээш байршилд оршиж, тогтвортой өсөлтийг харуулж байна гэж дүгнэжээ.

Мөн өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын бондын дуудлага худалдаанд хүчтэй эрэлт ажиглагдсан нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж буйг илтгэж “булл зах зээл хүчтэй, идэвхтэй байна” гэж тэрээр тодорхойлсон байна.

Yardeni Research: 2024 оны эцэс гэхэд 6,500 нэгжид хүрнэ

Харин Yardeni Research-ийн Ерөнхийлөгч Эд Ярдени, CMT, 2024 оны эцэс гэхэд S&P 500 индекс 6,500 нэгжид хүрч, 7.5%-ийн өсөлт үзүүлнэ хэмээн таамаглажээ.

Тэрээр богино хугацааны тарифтай холбоотой дуулиан зах зээлийн чиг хандлагад саад учруулахгүй, хөрөнгө оруулагчид урт хугацаанд буюу 2026 оны өсөлтийн төлөвт илүү анхаарч байна хэмээн онцолсон. Гэсэн ч тэрээр ховор металл хангамжийн тасалдал, хиймэл оюуны дэд бүтцэд хэт их хөрөнгө оруулалт хийж буй нь дунд хугацаанд эрсдэл учруулж болзошгүйг анхаарууллаа.

Fairlead Strategies: Хэт өсөлтийн анхааруулга

Тэгвэл Fairlead Strategies-ийн үүсгэн байгуулагч Кэти Стоктон, CMT, хагас дамжуулагч үйлдвэрлэгч Nvidia болон Broadcom зэрэг хувьцаанууд техникийн үүднээс хэт их өсөлт үзүүлж байгааг сануулжээ.

Тэрээр эдгээр хувьцаанууд богино хугацаанд өсөлтийн дарамтад орж, эсрэг хөдөлгөөн хийх магадлал өндөр байгааг онцлов.

Тодруулбал, график шинжилгээгээр хэт суналттайгаар эсэргүүцлийн түвшинтэй давхцаж буй нь болгоомжлох шалтгаан юм гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.