Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Тесла болон BYD нар цахилгаан автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.

Тесла болон BYD нар цахилгаан автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.

Тесла болон BYD нар цахилгаан автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.

Цахилгаан автомашиний үйлдвэрлэлээр тэргүүлэгч Тесла болон BYD хоёр өнгөрсөн онд нийт автомашин үйлдвэрлэлээрээ зах зээлд тэргүүлэгч байр сууриа хэвээр авч үлдсэн бол шинэ өрсөлдөгчдөөр Nio, Xpeng, Li зэрэг жижиг үйлдвэрлэгчид эрчимтэй гарч ирж байгаа гэдгийг Хятадын зорчигч тээврийн холбооноос мэдээллэсэн.

Өнгөрсөн онд хамгийн өндөр борлуулалттай 10 автомашины дундаас Saic Motor компанийн Hongguang Mini цахилгаан автомашины борлуулалт өмнөх оноос 3 дахин өсөж 395,451 хүрснээр тэргүүн байранд орсон байна.

2021 онд хамгийн их борлуулагдсан цахилгаан автомашинууд:

1. Hongguan Mini (SAIC-GM-Wuling)
2. Qin (BYD)
3. Model Y (Tesla)
4. Model 3 (Tesla)
5. Han (BYD)
6. Song (BYD)
7. Li One (Li Auto)
8. eQ (Chery)
9. Benben EV (Changan)
10. Aion S (GAC Motor spin-off)
11. Ora Black Cat (Great Wall Motor)
12. P7 (Xpeng)
13. Tang (BYD)
14. Ora Good Cat (Great Wall Motor)
15. Nezha V (Hozon Auto)

Top 10 автомашинд BYD-ийн 3 загвар орсон ба BYD Qin sedan загвар нийт 187,277 ширхэг зарагдсанаар Теслагийн загваруудын борлуулалтыг гүйцэв. Харин өнгөрсөн жил худалдаанд гарсан Теслагийн Y загвар 169,853 ширхэг зарагдаж, Model-3 загварын автомашин нь 150,890 ширхэг зарагдсан ба энэ нь өнгөрсөн оныхоос 10 хувиар нэмэгдсэн борлуулалт юм.

2021 онд БНХАУ-д нийт 20.15 сая суудлын автомашин борлуулагдсан бөгөөд үүний 14.8% буюу 3 сая ширхэг нь цахилгаан автомашин байжээ. БНХАУ 2025 он гэхэд нийт үйлдвэрлэж байгаа автомашинуудын 20 хувийг цахилгаан автомашин болгох төлөвлөгөөтэй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.