Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX-ийн хоёр хувьцаа бэлэглэнэ

Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX-ийн хоёр хувьцаа бэлэглэнэ

Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX-ийн хоёр хувьцаа бэлэглэнэ

Илон Маск АНУ-ын 18 хүртэлх насны хүүхэд бүрд SpaceX компанийн хоёр ширхэг хувьцаа бэлэглэхээр болсноо зарлалаа. Ойролцоогоор 72 сая хүүхдийг хамрах уг хөтөлбөрийн нийт дүн нь 18 тэрбум ам.долларт хүрч байгаа бөгөөд Маск цаашид жил бүр хүүхэд бүрд нэг нэг хувьцаа нэмж бэлэглэхээ мэдэгдэв.

Хүүхэд бүрд өгөх хоёр хувьцааны нэгийг SpaceX компаниас, нөгөөг нь Маск өөрийн эзэмшлээс гаргах юм. Компанийн хувьцааг ирэх сард шилжүүлэх бол Маскийн хувийн хувьцааг хоёрдогч зах зээлд худалдах эрхийн хязгаарлалт нь 2027 оны зургаадугаар сард дууссаны дараа шилжүүлэх аж.

Үүнээс гадна SpaceX идэвхтэй байгаа Trump Account данс бүрд шинээр гаргах Class A ангиллын нэг хувьцаа хандивлахаар болсон бөгөөд Маск үүнтэй тэнцэх тооны хувьцааг өөрийн хөрөнгөөс нэмж өгөхөө амлажээ. Trump Account нь 18 хүртэлх насны хүүхдүүдэд хөрөнгийн зах зээлд хөрөнгө эзэмших боломж олгож, багаас нь хуримтлал бий болгох зорилготой хөтөлбөр юм. Цагаан ордны мэдээлснээр 10-р сарын байдлаар уг хөтөлбөрт бараг 70 сая данс нээгджээ.

Энэхүү санаачилга нь SpaceX-ийн урт хугацааны жижиг хувьцаа эзэмшигчдийн хүрээг тэлж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мөн Маск хиймэл оюун ухаан болон сансрын салбар дахь бизнесийнхээ байр суурийг өргөжүүлэхийн зэрэгцээ технологийн компаниудын нөлөө, дата төвүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд олон нийтийн анхаарал нэмэгдэж буй үед дэмжлэг авахыг зорьж байна.

Зарим шинжээч Маскийн санаачилгыг Trump Account хөтөлбөрийг сурталчлахын зэрэгцээ Anthropic-ийн буяны хөтөлбөртэй өрсөлдөхүйц олон нийтийн дэмжлэг бүрдүүлэх алхам гэж үзэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.