Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хүчтэй шуурга болж 2700 гаруй нислэг цуцлагджээ

Хүчтэй шуурга болж 2700 гаруй нислэг цуцлагджээ

Хүчтэй шуурга болж 2700 гаруй нислэг цуцлагджээ

Үүний дотор American Airlines Группын 600 гаруй нислэг цуцлагдсан байна. Хойд Каролина дахь Шарлотт Дуглас олон улсын нисэх онгоцны буудлаас гарах нислэгийн бараг 95 хувь нь цуцлагдсан гэж FlightAware вэб сайт мэдээллээ. American Airlines компани давагдашгүй хүчин зүйлийн улмаас зорчиж чадаагүй үйлчлүүлэгчдэдээ нислэгийн тийзээ ямар ч төлбөргүйгээр дахин захиалах боломжийг олгож байна.

Ням гарагаас Даваа гараг хүртэл АНУ-ын зүүн хэсэгт хүчтэй шуурга үргэлжилнэ гэж Үндэсний цаг уурын алба мэдэгдэв. Хамгийн их цас Аппалачийн нурууны дагуу болон Их нууруудын доод хэсэгт орох бол Каролина мужид хамгийн их мөстөлт үүсэх төлөвтэй байна.

Жоржиа мужийн амбан захирагч Брайан Кемп Ням гарагт твиттер хуудсандаа шуурга болж буй газруудад зайлшгүй биш бол зорчихгүй байхыг уриалсан байна. Жоржиа, Виржиниа, Хойд Каролина, Өмнөд Каролина мужуудын захирагчид шуурганы улмаас онц байдал зарлаад байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.