Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ-ын бондын өгөөж 5%-ийг давлаа: Өрийн хямрал ойртсон уу?

АНУ-ын бондын өгөөж 5%-ийг давлаа: Өрийн хямрал ойртсон уу?

АНУ-ын бондын өгөөж 5%-ийг давлаа: Өрийн хямрал ойртсон уу?

АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 5%-иас давж, сүүлийн хэдэн арван жилийн өндөр түвшинд хүрээд байна. Үүнтэй зэрэгцэн 2026 оны төсвийн жилийн эхний 11 сарын байдлаар Засгийн газрын цэвэр хүүгийн зардал $1.05 их наяд орчимд хүрсэн нь улсын өрийн тогтвортой байдлын талаарх болгоомжлолыг нэмэгдүүлэв.

Бондын өгөөж өндөр байх тусам Засгийн газар шинээр өр босгох болон хуучин өрөө дахин санхүүжүүлэхдээ илүү өндөр хүү төлнө. Ингэснээр төсвийн хүүгийн зардал нэмэгдэж, дахин илүү их өр босгох шаардлага үүсэх эрсдэлтэй. Гэхдээ одоогоор АНУ төсвийн хямралын ирмэгт ирсэн гэж үзэхэд эрт байна. Засгийн газрын нийт өр өнөөдрийн өндөр хүүгээр нэг дор дахин санхүүжигдэхгүй. Өрийн дундаж хугацаа 5.9 жил тул өндөр хүүгийн нөлөө төсөвт аажмаар шингэнэ. Мөн Засгийн газрын өрийн дундаж хүү 3.4% орчим байгаа нь нэрлэсэн эдийн засгийн өсөлтөөс доогуур хэвээр байгаа нь өрийн дарамтыг тодорхой хэмжээнд зөөллөж байна.

Түүнчлэн бондын өгөөжийн өсөлтийг зөвхөн улсын өртэй холбон тайлбарлах боломжгүй. АНУ-ын эдийн засгийн харьцангуй хүчтэй өсөлт, инфляцын дарамт, Fed-ийн өндөр хүүг удаан хадгалах хүлээлт, газрын тосны өндөр үнэ зэрэг хүчин зүйлс өгөөжийг зэрэг өсгөж байна.

Харин өндөр өгөөж удаан үргэлжилбэл дарамт эхлээд орон сууц, хувьцаа болон компанийн зээлийн зах зээлд илүү хүчтэй мэдрэгдэх эрсдэлтэй. Өндөр хүү нь компаниудын санхүүжилтийн өртгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бондын өгөөжийг хувьцаатай харьцуулахад илүү сонирхолтой болгож, хувьцааны үнэлгээнд дарамт үзүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.