Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

SpaceX 5-р сард Starship пуужингийн тойрог замын анхны нислэгийг эхлүүлнэ

Elon Musk даваа гарагт Space X компанийн Starship пуужин анхны тойрог замын хөөрөлт хийх тухай мэдэгдэл хийлээ.

"Бид ирэх сард 39 нислэгийн хөдөлгүүр барьж, дараа сард нь туршилтыг эхлүүлэх төлөвтэй байгаа бөгөөд 5-р сард тойрог замын хөөрөлтөө хийх боломжтой " гэж Elon Musk твиттертээ жиргэжээ.

Starship бол SpaceX-ийн хөгжүүлж байсан 400 метр өндөр, дахин ашиглагддаг пуужин юм. Энэ пуужныг дэлхийгээс ачаа болон бүлэг хүмүүсийг тээвэрлэх зорилгоор бүтээж эхэлсэн юм.

SpaceX Starship-ийн загвараар олон өндөр түвшний нислэгийн туршилтыг хийж дуусгасан ба түүний дараагийн сорилт бол сансарт хүрэх явдал юм.

Энэ үйл явдал өнгөрсөн жил болох ёстой байсан ч хөгжүүлэлтйин саатал, холбогдох зохицуулагч байгууллагын зөвшөөрөл зэргээс болж хойшлогдсон байна.

SpaceX Холбооны Нисэх Байгууллагаас зөвшөөрөл авах хэрэгтэй ба 3-р сарын 28-нд байгаль орчны үнэлгээг хийж дуусна хэмээн мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.