Alibaba компани нь виртуал нүдний шил үйлдвэрлэгч “Nreal” компанид 60 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийв
Alibaba компани нь виртуал нүдний шил үйлдвэрлэгч “Nreal” компанид 60 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийв
Өчигдөр Alibaba компани нь “Nreal” хэмээх виртуал нүдний шил үйлдвэрлэгч хувийн компанид 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Facebook, Tencent гэх мэт техник технологийн компаниуд бүгд метаверсийн эрин үе рүү шилжих шинэ техник технологийг судалж байна.
Энэ дундаас Nreal хэмээх хувийн компани нь виртуал ертөнцийг яг жинхэнэ мэт харагдуулахуйц нүдний шил үйлдвэрлэлт, хөгжүүлэлт дээр ажилладаг.
Хэрэглэгчид Nreal-ийн “Light” болон “Air” гэсэн хоёр төрлийн нүдний шилийг ашиглаж видео тоглоом тоглох эсвэл кино үзэх боломжтой.
Alibaba компаниас энэхүү 60 сая ам. долларыг судалгаа, хөгжүүлэлт мөн метаверс зах зээлийн өргөжүүлтэд зориулж хөрөнгө оруулсан гэж мэдэгдээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй