Европын холбооны удирдагчид БНХАУ-ыг ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэхийг уриалав
Бельги улсын Брюссель хотод болсон Европын Холбооны удирдагчдын уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины эсрэг нэмэлт ямар хориг арга хэмжээ тавих талаар хэлэлцэв.
Хятадын эрх баригчдын зүгээс өнөөг хүртэл ОХУ-ыг буруутгасан байр сууриа илэрхийлээгүй байгаа бол АНУ болон Европын холбооны улсууд ОХУ-ыг өдөөн хатгасан гэсэн байр суурин дээр зогсож байгаа юм.
АНУ-аас ОХУ-ыг БНХАУ-аас цэрэг болон эдийн засгийн дэмжлэг хүссэн гэж мэдээлээд байгаа.
Тиймээс Италийн ерөнхий сайд Mario Draghi CNBC-д өгсөн ярилцлагадаа “БНХАУ энэ дайнд цэг тавихад чухал үүрэгтэй төдийгүй зогсоох боломжтой. Тус улс эдийн засгийн болон бусад хориг арга хэмжээ авбал ОХУ-ыг зогсооход хувь нэмрээ оруулна” гэсэн байна.
Харин Латвийн ерөнхий сайд Arturs Karins “БНХАУ нэг бол ОХУ-ыг Украин руу дайрч эмэгтэйчүүд, хүүхдүүд, эмнэлгийг бөмбөгдөхөд туслана эсвэл Европ, АНУ, өрнөдийн ардчилсан орнуудтай хамтарч дайныг зогсоох арга замыг хайх цаг нь ирсэн” гэжээ.
Мөн Финляндын ерөнхий сайд Sanna Marin “Европын Холбоо БНХАУ-ыг түүхийг зөв талд нь эргүүлж, ОХУ-ын эсрэг хамтран ажиллахыг уриалсан бөгөөд эсбөгөөс бидний тавьж буй бүх хориг хүчтэй үйлчлэхгүй” гэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй