БНХАУ-ын Синопек компани 198 тэрбум юань буюу 31.10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
Дэлхийд Синопек (NYSE:SHI) нэрээрээ алдаршсан Хятадын газрын тосны China Petroleum&Chemical Corp компани энэ онд арван жилийн түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан юм.
Тэгвэл тус компани 2022 онд хамгийн өндөр дүнтэй буюу 198 тэрбум юань буюу 31.10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь жилийн өмнөхөөс 18 хувиар их юм.
Энэхүү капиталын зардал нь 2013 оны 181.7 тэрбум юанийн дээд амжилтыг эвдэх төлөвтэй байна.
Нийт зардлын 81.5 тэрбум юанийг Шунбэй, Тахэ талбай дахь газрын тос, Сычуань муж болон Өвөр Монголын бүс нутаг дахь байгалийн хийн эрэл хайгуул, үйлдвэрлэлд зарцуулах төлөвлажээ.
Синопек компанийн удирдлагууд "Ирээдүйд цэвэршүүлсэн нефть болон нефтийн бүтээгдэхүүний зах зээл дээрх эрэлт өссөр байх болно " гэж мэдэгдсэн байна.
Тус компани нь 2022 онд 281.2 сая баррель түүхий нефть, 12,567 тэрбум шоо метр байгалийн хий үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Энэ нь 2021 онд 279.76 сая баррель, 1199 тэрбум шоо метр газрын тос үйлдвэрлэснээс өндөр үзүүлэлт юм.
БНХАУ-аас жил бүр түүхий нефтийн нийлүүлэлтийг 200 сая тонн болгож 2025 он гэхэд байгалийн хийн үйлдвэрлэлийг 230 тэрбум шоо метрт хүргэх төлөвлөгөөтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй