Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Топ 400 шинжээчийн 46 хувь нь 2022 оны Топ эрсдэлийг “АНУ-ын ХНС-ийн алдаатай шийдвэр” гэж үзжээ

Топ 400 шинжээчийн 46 хувь нь 2022 оны Топ эрсдэлийг “АНУ-ын ХНС-ийн алдаатай шийдвэр” гэж үзжээ

Топ 400 шинжээчийн 46 хувь нь 2022 оны Топ эрсдэлийг “АНУ-ын ХНС-ийн алдаатай шийдвэр” гэж үзжээ

Өчигдөр CNBC-ээс Wallstreet-ийн ТОП 400 шинжээчээс 2022 онд хөрөнгийн зах зээлд учирч болохуйц ТОП эрсдэлүүдийн талаар судалгаа авчээ.

Эхний асуулт нь 2022 онд зах зээлд учирч болох  хамгийн том эрсдэлүүд юу вэ? гэсэн асуулт байсан бөгөөд хөрөнгө оруулагчдын дийлэнх буюу 46 хувь нь АНУ-ын Холбооны нөөцийн сангийн алдаатай шийдвэр гэж хариулсан байна. Харин 33 хувь нь АНУ-ын инфляцын түвшин, 11 хувь нь ОХУ-ын довтолгоо, 6 хувь нь БНХАУ-аас хамаарсан, 4 хувь нь Covid 19 цар тахлын өсөлт гэж хариулжээ.

Түүхэн үзүүлэлтүүдээс харахад АНУ-ын ХНС-ийн бодлогын хүүгийн огцом шийдвэр нь хөрөнгийн зах зээлд хямрал авчрах хамгийн том эрсдэл болж байсан нь энэ удаад ч гэсэн хөрөнгө оруулагчдын айдсыг хүргэж байна.

Дараагийн асуулт нь 2022 оны төгсгөлд АНУ-ын S&P 500 индекс хэд орчимд байх вэ? гэсэн асуулт байсан бөгөөд хөрөнгө оруулагчдын дийлэнх буюу 58 хувь нь одоогийн байгаа түвшинтэйгээ ойролцоо буюу томоохон хөдөлгөөн үзүүлэхгүй гэж хариулсан байна. Харин 36 хувь нь индексийг 5,000 давна гэж үзсэн бол 8 хувь нь 4,000-аас доош орно гэж хариулжээ. Үүнээс үзэхэд Wallstreet-ийн чононуудын дийлэнх  нь индексийг ямарч байсан унахгүй гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.