Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БНХАУ-ын банкууд эдийн засгаа дэмжихийн тулд үндсэн хүүгээ буурууллаа

БНХАУ-ын банкууд эдийн засгаа дэмжихийн тулд үндсэн хүүгээ буурууллаа

БНХАУ-ын банкууд эдийн засгаа дэмжихийн тулд үндсэн хүүгээ буурууллаа

БНХАУ-ын банкууд урт хугацааны зээлийн хүүг өндөр хувиар бууруулсан нь ипотекийн зээлийн зардлыг бууруулж, үл хөдлөх хөрөнгийн уналт, хөл хорионы үед ч зээлийн эрэлтийг нэмэгдүүлж болзошгүй байна.

БНХАУ-ын Ардын банкнаас “Орон сууцны ипотекийн зээлийн жишиг болох таван жилийн хугацаатай зээлийн үндсэн хүү 4.6%-аас 4.45% болж буурсан нь 2019 онд зээлийн хүү шинэчлэгдсэнээс хойшхи хамгийн бага хүү юм” гэж мэдэгдлээ.

Мөн өмнө нь БНХАУ зээлийн эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүү, шинэ орон сууцны зээлийн хүүгийн доод түвшинг бууруулаад байсан юм.  

Харин энэ удаа БНХАУ ипотекийн зээлийн хүүг бууруулсан нь орон сууцны үнийн уналтыг зогсооход бага ч болов нөлөөлж магадгүй байна.

Зээлийн хүү буурснаар бизнес эрхлэгчид болон иргэдийн зээлийн зардал буурч, зээлийн эрэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн идэвхжилийг дэмжих боломжтой.

Дэлхийн бусад орнууд инфляцтай тэмцэж бодлогын хүүгээ өсгөж байхад БНХАУ эсрэгээрээ эдийн засгаа бодитоор дэмжихээр хүүгээ буулгаж байна. Энэ нь магадгүй БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн сонирхох цаг ирснийг илтгэж байж болох юм.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.