Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Газрын тосны ханш 2 хувиар өслөө

Газрын тосны ханш 2 хувиар өслөө

Газрын тосны ханш 2 хувиар өслөө

G7-д багтах Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ нар Германы Бавари хотод болсон уулзалтаараа ОХУ-аас авдаг газрын тосны импортод нэмэлт хориг арга хэмжээ авах талаар хэлэлцлээ.

Тус уулзалттай холбоотой АНУ-ын түүхий эдийн шалгуур үзүүлэлт болох West Texas Intermediate нь 1.8 хувиар өсөж, нэг баррель нь 109.57 ам.доллар хүрлээ. Харин дэлхийн стандарт болох Brent crude нь 1.7 хувиар өсөж 115.09 ам.доллар хүрлээ.

Нефть экспортлогч орнуудын холбоо болох ОПЕК нь 7-р сард 6-р сараас 50 хувиар илүү нефть нийлүүлэх төлөвлөгөөтэй байна.

АНУ-ын Эрчим Хүчний Мэдээллийн Удирдлага долоо хоног тутмын тайлангаа серверийн асуудлаас болж хоёр дахь долоо хоногтоо зарлаж чадахгүй гэж мэдэгдсний улмаас газрын тосны хөрөнгө оруулагчид томоохон арилжаа хийхээс тээнэгэлзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.