Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ Вьетнамтай худалдааны гэрээ байгуулав

АНУ Вьетнамтай худалдааны гэрээ байгуулав

АНУ Вьетнамтай худалдааны гэрээ байгуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа түр хугацаанд хойшлуулсан тарифууд дахин хэрэгжиж эхлэх 7-р сарын 9-ний өдрөөс өмнө Вьетнам улстай худалдааны гэрээ байгуулснаа лхагва гарагт зарлав. Энэ нь тус хугацаанаас өмнө хийгдэж буй гурав дахь томоохон худалдааны тохиролцоо болж байна.

Сүүлийн үед АНУ-ын худалдааны бодлого идэвхжиж, өнгөрсөн долоо хоногт Хятадтай худалдааны гэрээ байгуулж, Канадын зүгээс дижитал үйлчилгээний татвараасаа татгалзсан юм. Түүнчлэн Энэтхэг улс худалдааны гэрээ байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлээд байсан нь 7-р сарын 9-ний өдрөөс өмнө нэмэлт гэрээнүүд хийгдэх магадлалтайг харуулж байна.

Ерөнхийлөгч Трамп 7-р сарын 9-ний эцсийн хугацааг сунгах төлөвлөгөөгүй гэдгээ онцлоод, улс орнуудад ногдуулах тарифын хэмжээг хувийн захидлаар тус бүрд нь мэдэгдэнэ гэжээ.

Financial Times сонины мэдээлснээр, АНУ-ын зүгээс эцсийн хугацаанд багтан хурдан үр дүнд хүрэхийн тулд нарийн төвөгтэй, иж бүрэн гэрээнээс илүүтэй тодорхой үе шаттай, хялбаршуулсан тохиролцоонд түлхүү анхаарч байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.