Дональд Трамп татвар болон зардлын хуулийг батлахгүй бол татварыг 68% өсгөнө гэж дахин мэдэгдэв
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп татвар болон зардлын хуулийг батлахгүй бол татварыг 68% өсгөнө гэж дахин мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэл нь улс төрийн хүрээнд болон олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлэг өрнүүлээд байна.
Трамп нийгмийн сүлжээнд “Хэрэв уг хуулийг батлахгүй бол түүхэнд байгаагүй буюу 68%-иар татвар өснө!!!” гэж бичжээ.
Тэрээр өмнө нь хэд хэдэн удаа 68%-ийн татварын талаар дурдсан ч энэ тоо хэрхэн гарсан тухай тодорхой тайлбар хийгээгүй юм.
Харин бие даасан, улс төрөөс ангид FactCheck.org сайтын 6 сард гаргасан шинжилгээнд, 2017 онд батлагдсан төсвийн зардлыг танах багцын хугацаа энэ онд дуусахад Америкчуудын 68% нь татварын өсөлтөд өртөх магадлалтайг хэлсэн байж болзошгүй гэжээ.
Мөн Татварын бодлогын Urban-Brookings төвийн тооцоолсноор 2017 оны татварын бууралтыг сунгахгүй бол Америкчуудын татвар дунджаар ойролцоогоор 7.5%-иар өснө гэжээ.
“Том, гайхалтай хууль” ба Намын дотоод зөрчил
Яг одоо Сенатаар хэлэлцэж буй Трампын “Том, гайхалтай хууль”-ийн төсөл нь төсвийн алдагдлыг улам нэмэх эрсдэлтэй гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Хэдийгээр Бүгд Найрамдахчууд Сенатад олонх ч зарим гишүүд төрийн санхүүгийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж эсэргүүцэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй