Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Trump-ын санаачилсан татварын багц хууль батлагдлаа

Trump-ын санаачилсан татварын багц хууль батлагдлаа

Trump-ын санаачилсан татварын багц хууль батлагдлаа

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампын “One Big Beautiful Bill” хэмээх татвар ба төсвийн багц хуулийн төслийг баталлаа.

Энэхүү хууль нь олон тэрбум ам.долларын татварыг бууруулах, цагаачлалыг хянах санхүүжилтийг нэмэх, нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийг танах зэрэг агуулгатай юм. Тус хууль батлагдсан нь Трампын хувьд улс төрийн томоохон ялалтад тооцогдож байна.

“One Big Beautiful Bill” хуулийн гол агуулга

  • Татварын бодлогын өөрчлөлт: Олон нийтэд чиглэсэн татварыг бууруулна гэж байгаа ч энэ нь өндөр орлоготой иргэд, компаниудад илүү ашигтай гэж Ардчилсан намынхан шүүмжилж байна. Тус намынхан уг таналтыг “цөөнхийн эрүүл мэнд, амьжиргааг золиосолж, баячуудыг илүүд үзсэн бодлого” гэж үзэж буй.

  • Цагаачлалын төсвийг нэмэгдүүлэх: Хилийн хамгаалалтыг чангатгах, баривчилгаа ба албадан гаргах санхүүжилтийг нэмж байна.

  • Халамжийн хөтөлбөрийн таналт: АНУ-ын 71 сая иргэн хамрагддаг нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийг хумьж, ажил хийх шаардлагыг өндөржүүлэх юм.

Эдийн засгийн үр дагавар: Улсын өр ба ирээдүйн эрсдэл

АНУ-ын Конгрессын газрын тооцоолсноор энэхүү хууль нь дараагийн 10 жилд улсын өрийг 3.4 их наяд ам.доллараар нэмнэ гэжээ.

АНУ-ын нийт өр 36 их наядыг даваад буй энэ үед эдийн засагчид хуулийн нөлөөнд сэтгэл зовниж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.