Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ӨНӨӨДӨР ЗАРЛАГДАХ АНУ-ЫН ИНФЛЯЦЫН МЭДЭЭ ӨНДӨР ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БАЙНА

ӨНӨӨДӨР ЗАРЛАГДАХ АНУ-ЫН ИНФЛЯЦЫН МЭДЭЭ ӨНДӨР ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БАЙНА

ӨНӨӨДӨР ЗАРЛАГДАХ АНУ-ЫН ИНФЛЯЦЫН МЭДЭЭ ӨНДӨР ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БАЙНА

АНУ-ын наймдугаар сарын хэрэглээний үнийн индекс өнөөдөр зарлагдахаар хүлээгдэж байгаа ба шинжээчид 8.1 хувь байна гэж таамаглаж байна. Энэ нь долдугаар сарын хэрэглээний үнийн индекс болох 8.5 хувиас бага хэдий ч ХНС-гийн зорилтот түвшинд арай хүрээгүй байгаа тул төв банкнаас дахин бодлогын хүүгээ өсгөхөөр хүлээгдэж байна.

Хэрэглээний үнийн индекс бага зэргийн уналттай байх ба үүнтэй холбогдуулан ХНС бодлогын хүүг тийм ч их хэмжээгээр өсгөхгүй байх хэмээн хөрөнгө оруулагчид хүлээж байна гэж Dakota Wealth компанийн ахлах багцын менежер Роберт Павлик үзэл бодлоо илэрхийлжээ.

Есдүгээр сарын 21-нд төв банкнаас бодлогын хүүг дахин өсгөх ба дахин 75 нэгжээр өсгөх магадлал 92 хувьтай байна гэж CME’s FedWatch дээр мэдэгджээ. Хөрөнгө оруулагчид энэ сарын бодлогын хүүг 75 нэгжээр өсгөж, дараагийн удаад 50 нэгжээр өсгөнө гэж хүлээж байна.

Хөрөнгө оруулагчид эдийн засгийн үзүүлэлт гарахтай холбогдуулан өндөр хүлээлттэй байгаа тул АНУ-ын голлох индексүүд өчигдөр өсөлттэй байлаа. Тухайлбал, S&P 500 индекс 1.06 хувиар өсөж 4,110.41, Nasdaq индекс 1.27 хувиар өсөж 12,266.41, Dow Jones индекс 0.71 хувиар өсөж 32,381.34 хүрчээ.

S&P 500 индекст багтах 11 салбар бүгд өсөлттэй байснаас хамгийн өндөр өссөн нь эрчим хүчнийн салбар байв. Энэ нь газрын тосны ханш өссөнтэй холбогдуулан эрчим хүчний компаниудын хувьцааны ханш өсжээ.

Савлагаа өндөр томоохон компаниудын хувьцааны ханш мөн адил өссөн. Тухайлбал, Apple компани шинээр гаргаж буй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл зарласны дараа 3.9 хувиар, Bristol-Myers Squibb компани эмний зөвшөөрөл авснаар 3.1 хувиар өссөн байна. Харин, Twitter компанийг Elon Musk худалдаж авах гэрээгээ цуцалсантай холбогдуулан хувьцааны ханш нь 1.8 хувиар уналаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.