Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

TRQ-ийн хувьцаа эзэмшигчдийн зөрчил гүнзгийрч байна

TRQ-ийн хувьцаа эзэмшигчдийн зөрчил гүнзгийрч байна

TRQ-ийн хувьцаа эзэмшигчдийн зөрчил гүнзгийрч байна

Turquoise Hill Resources Ltd /TRQ.NYSE/ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал арваннэгдүгээр сарын 1-ний өдөр болж тус компанийг Rio Tinto Plc бүхэлд нь эзэмших /RIO.NYSE/ эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Оюу толгой төслийн ирээдүйд хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй уг үйл явдал аль ч талд шийдэгдэх магадлалтай байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал ойртсонтой холбоотойгоор санал зөрчилдөөнтэй байгаа талууд суртал ухуулгаа идэвхжүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АНУ-д төвтэй хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон хувьцаа эзэмшигчдийн хурлын санал хураалтын зөвлөмж өгдөг Institutional Shareholder Services ISS байгууллага TRQ-ийн хувьцаа эзэмшичгдийг Rio Tinto Plc-ийн саналыг эсэргүүцэх зөвлөмжийг өгсөн. Тэдний дэвшүүлж байгаа гол санаа нь Rio TRQ-г хангалттай үнэлээгүй тул жижиг хувьцаа эзэмшигчид TRQ-ийн хоёрдогч томоохон хөрөнгө оруулагч Pentwater Capital Management LP болон тав дахь томоохон хөрөнгө оруулагч Sailingstone Capital Partners LLC компаниудтай адил Rio-ийн саналаас татагалзсан хариу өгөх нь зүйтэй гэж үзсэн.

Тэгвэл Rio Tinto Plc компанийн зэсийн группийн захирал Б.Болд TRQ-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийг Rio-ийн саналыг зөвшөөрсөн санал өгөхийг уриалсан утгатай мэдэгдэл хийлээ. Түүний үзэж байгаагаар Rio-ийн санал TRQ-ийн урт хугацааны үнэлгээг хангалттай нөхөхүйц хэмжээний санал бөгөөд хэрэв Rio-ийн саналыг хүлээн авахгүй бол далд уурхайн шаардлагатай санхүүжилттэй холбоотой цаашид жижиг хувьцаа эзэмшигчид санхүүжилтийн дарамтанд орох эрсдэлтэй байгааг мэдэгдсэн байна.

Rio-ийн мэдэгдлээс харахад TRQ-д дараагийн хоёр жилд 3.6 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа ба үүний 650 гаруй сая ам.долларыг оны төгсгөл гэхэд нэмэлт хувьцаа гаргах байдлаар санхүүжүүлэх юм.

Нэмэлт хувьцаа гаргаж санхүүжилтийн асуудлаа шийдэх нь хувьцаа эзэмшигчдийн хувьд ялангуяа томоохонх хөрөнгө оруулагчдад хүсэх зүйл биш юм. Нэмэлт хувьцаа гаргаснаар share dilution буюу хувьцааны шингэрэлт үүсэх бөгөөд ялангуяа эзэмшлийн хэмжээ өндөр хөрөнгө оруулагчдын эзэмшлийн хэмжээ илүү өндөр хувиар буурах буюу жижиг хөрөнгө оруулагчдаасаа илүү хүнд шарх авах юм.

Чухамхүү энэ шалтгаанаас болон том хувьцаа эзэмшигчид цаашид хувь эзэмшлээ шингэрүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа бол, жижиг хувьцаа эзэмшигчид дэлхийд дөрөвдүгээрт орох томоохон зэсийн уурхайнаас урт хугацаандаа өгөөж хүлээж байгаа зэрэг шалтгааны улмаас хувьцаагаа зарахыг яарахгүй байж болзошгүй юм.

https://www.riotinto.com/news/releases/2022/Rio-Tinto-issues-letter-to-Turquoise-Hill-shareholders

https://golomtcapital.com/d9

https://golomtcapital.com/b1

https://golomtcapital.com/av

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.