Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хөрөнгийн зах зээлийн тойм

Хөрөнгийн зах зээлийн тойм

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИНДЕКСҮҮДИЙН ҮЗҮҮЛЭЛТ

 

Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж)8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ТАВАН ЗҮЙЛ
1. Санхүүгийн тайлан
Энэ долоо хоногт томоохон компаниуд гуравдугаар улирлынхаа тайлан зарлахаар хүлээгдэж байна. Ройтерсийн шинжээчдээс S&P500-д багтах компаниудын цэвэр ашгийн үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс дунджаар 4.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна хэмээн хүлээж байна. 

Хөрөнгө оруулагчдийн дунд компаниудын санхүүгийн тайлангаас гадна ирээдүйд хүлээгдэж буй төслийн мэдээлэл, борлуулалтын орлогын таамаглал зэргийг хамарсан мэдэгдэл өндөр хүлээлттэй байна. Дараа жилийн цэвэр ашгийг дундажаар найман хувьтай байна гэж таамагласан байна.

Томоохон компаниудын таамаглаж байснаас доогуур санхүүгийн үзүүлэлт болон ирээдүйн орлогын таамаглалаа бууруулсан мэдэгдлүүд хөрөнгийн зах зээлийг улам бүр унагах боломжтой.    

See the source image

2. АНУ-ын орон сууцыг хамарсан дата
Хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт зарлагдах АНУ-ын орон сууцыг хамарсан датаг хүлээж байна. Тухайлбал, орон сууц байгуулах зөвшөөрөл олгосон тоо хэмжээ, орон сууцны барилга угсралтыг эхлүүлсэн тоо хэмжээ нь аравдугаар сарын 19-нд зарлагдах бол шинэ орон сууцын борлуулалтын тоон мэдээлэл аравдугаар сарын 20-нд зарлагдах болно.

Долдугаар сарын орон сууцын үнэ сүүлийн 10 жилд анх удаагаа унасан үзүүлэлттэй байсан нь бодлогын хүүгийн өндөр өсөлттэй хамааралтай. Удахгүй зарлагдах эдийн засгийн үзүүлэлтүүдээс эдийн засгийн удаашралт явагдаж байгаа эсэхийг мэдэх боломжтой.

See the source image

3. Их Британи улсын тогтвортой байдлыг эрхэмлэх арга хэмжээ
Их Британи улсын төв банк бонд худалдан авах үйл явцаа өнгөрсөн баасан гарагт зогсоосон ч засгийн газрын бондууд үргэлжлүүлэн арилжаалагдахаар хүлээгдэж байна. 

Засгийн газар төлөвлөсөн татварыг бууруулах томоохон эргэлт хийхээр бэлтгэж байгаа тухай мэдээллүүд нь нийтийн санхүүгийн талаарх айдсыг хөнгөвчлөхөд тусалж байна.

Хөрөнгө оруулагчид мөн тус улсын есдүгээр сарын инфляцын мэдээлэл зарлагдахыг хүлээж байна. Шинжээчид инфляцыг хоер оронтой тоо руу орно хэмээн таамаглаж байна.

See the source image

4. БНХАУ-ын дата
БНХАУ-ын гуравдугаар улирлын ДНБ-ий тоон үзүүлэлт зарлагдахаар хүлээгдэж байна. Үүнээс эдийн засгийн төлөв байдал болон төв банкнаас авч буй эдийн засгийг тэлэх арга хэмжээний үр нөлөөтэй байгаа эсэхийг ажиглах боломжтой. 

Шинжээчид гуравдугаар ДНБ-ийг 3.4 хувиар өснө гэж хүлээж байгаа нь хоёрдугаар улирлын 0.4 хувийн өсөлтөөс илт өндөр үзүүлэлт юм. Харин 2022 он дуусах үед жилийн ДНБ-ий өсөлтийг 3.2 хувь байна хэмээн таамаглаж байна.

Анх тус улсаас эдийн засгийг 5.5 хувиар тэлэх зорилт тавьсан ч ковид, хөл хорио, дайны улмаас гарсан нийлүүлэлтийн саатлууд нь эдийн засгийг тэлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа юм.

See the source image

5. Иэн
Хөрөнгө оруулагчид иен мөнгө тэмдэгтийн ханшийн өөрчлөлтийг сайтар ажиглахаар хүлээгдэж байна. Өнгөрсөн сард Японы төв банк 1998 оноос хойш анх удаагаа ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд арга хэмжээ авч эхэлсэн.

Хөрөнгө оруулагчид Япон улсаас ханшийн тогтвортой байдлыг дахин хангахын тулд нэмэлт арга хэмжээ авах эсэхийг ажиглаж валютын арилжаанд орох боломжтой.  

Япон улсаас инфляцын зорилтот 2.0 хувьд хүрэхийн тулд мөнгөний сул бодлого баримталж байхад АНУ-аас мөнгөний хатуу бодлого баримталж байгаа нь иенийг ам.долларын эсрэг сүүлийн 32 жилд байгаагүйгээр сулруулсан.

See the source image

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТАЙЛАНГАА ЗАРЛАХ КОМПАНИУД

The most anticipated earnings releases scheduled for the week are Tesla #TSLA, Bank of America #BAC, Netflix #NFLX, Charles Schwab #SCHW, Goldman Sachs #GS, Johnson & Johnson #JNJ, BNY Mellon #BK, AT&T #T, United Airlines #UAL, and Verizon Communications #VZ.

Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.