Таваарын тойм
Даваа гарагийн өглөө алтны ханш дахин 1800 ам.долларыг давлаа.
Арваннэгдүгээр сард ажлын байр, цалин хөлс нэмэгдэж эдийн засгийн удаашрал болох магадлал буурсан тул хөрөнгө оруулагчид энэ сард ХНС бодлогын хүүг баг хувиар нэмнэ хэмээн хүлээж байна.
Бодлогын хүүг бага хувиар өсгөх нь алтны ханшид сайнаар нөлөөлнө.
Алт нь АНУ-ын хүүгийн өсөлтөд маш мэдрэмтгий байдаг. Энэ долоо хоногт ХНС-гийн дарга Жером Пауэллын мэдэгдлийн дараа ам.долларын ханш буурсан ч алтны үнэ хоёр долоо хоног дараалан өслөө. Арванхоёрдугаар сарын дундуур төв банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөх магадлал 75 хувьтай байна.
Лондонгийн үнэт металлын зах зээлийн холбоо (LBMA) Орос компани болон Оросын төв банкинд тавьж буй хориг арга хэмжээний хүрээнд Лондон дахь банкуудын эзэмшиж буй Оросын алтан гулдмайн мэдээллийг бүрдүүлж байна.
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт алтны ханш хэт өндөр байгаа тул биет эрэлт зогсонги байдалд орсон бол БНХАУ-д ковид - 19-ийн хязгаарлалтын улмаас эрэлт буурчээ.
Спот мөнгө 0.5 хувиар өсөж 23.25 ам.доллар, цагаан алт 0.8 хувиар өсөж 1022.74 ам.доллар, палладий 0.5 хувиар өсөж 1908.32 ам.доллар болжээ.
Холбоо барих: Гадаад арилжаанд оролцох бол (Хонгконгийн бирж) 8006-9977, (АНУ, Канад, Англи бусад бирж) 86103636, Парк Плейс оффис 4 давхар 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24
ОПЕК+ аравдугаар сард олборлолтоо өдөрт 2 сая баррелиар бууруулахаар тохиролцсон нь АНУ болон барууны бусад орнуудыг эгдүүцүүлсэн. Энэ нь дэлхийн нийт эрэлтийн 2 хувь бөгөөд дараа оны төгсгөл хүртэл үргэлжлэх юм.
Баасан гарагт “Их 7”-ийн орнууд болон Австрали улс Оросын далайн түүхий нефтийн үнийг 60 ам.доллараар хязгаарлахаар тохиролцов.
Үүний хариуд Москва газрын тосоо зарахгүй гэж мэдэгдсэн бөгөөд хэрхэн хариу арга хэмжээ авах талаар дүн шинжилгээ хийж байна. ОХУ-ын Шадар сайд Александр Новак Ням гарагт Орос улс газрын тосны үнийн хязгаараас доогуур үнээр газрын тосоо нийлүүлэхийн оронд олборлолтоо бууруулахыг илүүд үзнэ хэмээжээ. Орос улс Хятад, Энэтхэг зэрэг орнуудад газрын тосныхоо ихэнх хэсгийг зарж байгаа тул үнийн дээд хязгаар нь үр ашиггүй байж магадгүй гэж олон шинжээчид үзэж байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Бямба гарагт болсон ОПЕК-ийн уулзалт, Ням гарагт болсон ОПЕК+ уулзалтаар аль нь ч Оросын үнийн дээд хязгаарыг хэлэлцээгүй аж.
Мэдэгдэл: Энэхүү судалгаанд дурьдагдсан аливаа таамаглал нь зөвхөн мэдээллийн зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалт, арилжаа хийхийг ятгасан, санал болгосон үйлдэл биш болно. Энэхүү судалгаанд дурьдагдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно. Энэхүү тойм, судалгаа, таамаглалыг зөвхөн өөртөө зориулан ашиглаж, бусдад түгээн олшруулахыг хатуу хориглоно.