Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Есдүгээр сарын Nonfarm payrolls мэдээ хүлээгдэж байна

Есдүгээр сарын Nonfarm payrolls мэдээ хүлээгдэж байна

Есдүгээр сарын Nonfarm payrolls мэдээ хүлээгдэж байна

Энэ долоо хоногт АНУ-ын эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлтүүд олон нийтийн анхаарлын төвд байна. Учир нь аравдугаар сарын төрийн үйл ажиллагааны зогсолтын улмаас эдгээр мэдээллүүд хоцорч гарч байгаа нь зах зээлд тодорхойгүй байдлыг үүсгээд байсан юм.Пүрэв гарагт есдүгээр сарын Nonfarm Payrolls (хөдөө аж ахуйгаас бусад салбарын ажиллах хүчний өөрчлөлт) мэдээлэл гарна. Энэхүү үзүүлэлт нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн бодит төлөвийг илүү тодорхой харуулах тул Холбооны Нөөцийн Систем (ХНС)-ийн хувьд онцгой ач холбогдолтой юм.

ХНС-ийн захирагч Уоллер даваа гарагт "салбарын доройтол гүнзгийрэхээс сэргийлж хүүг бууруулах шаардлагатай" гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын дунд хүлээлтийг үүсгээд байсан.

ХНС-ийн Шийдвэр: Эргэлзээ ба Ирээдүйн Төлөв

Гэсэн хэдий ч Уоллерын мэдэгдэл болон удахгүй гарах ажиллах хүчний мэдээлэл нь арванхоёрдугаар сард ХНС хүүг бууруулах магадлал буурч буй үед гарч байна. Аравдугаар сарын хөдөлмөр болон инфляцийн хэд хэдэн гол үзүүлэлт төрийн үйл ажиллагааны сааталаас болж хоцорч гарсан нь ХНС-г арванхоёрдугаар сарын хурлын өмнө "мэдээллийн орчинд сохор" байдалд оруулжээ. Энэ нь ХНС-ийн хувьд хүүг хэвээр хадгалах боломжийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл болж байна.

CME FedWatch-ийн мэдээллээр:

  • Арванхоёрдугаар сарын 10-11-ний уулзалтаар 25 суурь нэгжээр хүү бууруулах магадлал 40.8% болж буурсан нь (өнгөрсөн долоо хоногийн 55.4%-иас доошилсон) ХНС-ийн хатуу байр суурь хэвээр байгааг илтгэнэ.
  • Харин хүүг хэвээр хадгалах магадлал 59.2% болж өссөн нь зах зээл ХНС-ийн хүүгийн шийдвэрт илүү болгоомжтой хандаж буйг харуулж байна.

Nonfarm Payrolls-ийн мэдээлэл болон бусад эдийн засгийн үзүүлэлтүүд нь ХНС-ийн арванхоёрдугаар сарын хурлын өмнөх хамгийн чухал мэдээлэл байх бөгөөд хөрөнгө оруулагчид болон шинжээчид эдгээр үзүүлэлтүүдийг анхааралтай ажиглах нь гарцаагүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.